Дэлгэрэнгүй мэдээлэл
Power Track гэж юу вэ?
PowerTrack нь уламжлалт замбараагүй уртасгаагч утсыг бүрэн орлох тансаг зэрэглэлийн гэрэлтүүлэгтэй, ухаалаг модуль залгуурын систем юм. Залгуураа замын дагуу хүссэн байрлалдаа хөнгөн гулсуулж, баруун тийш 90 градус эргүүлэн залгаад шууд ашиглана.
Ямар хэмжээтэй вэ?
3 хэмжээтэй. Багц бүрт модулиуд бүрэн дагалдана:
- 40см — 95,000₮ · зам + 2 универсал залгуур + 1 USB-C цэнэглэх модуль
- 50см — 105,000₮ · зам + 3 универсал залгуур + 1 USB-C цэнэглэх модуль
- 60см — 115,000₮ · зам + 4 универсал залгуур + 1 USB-C цэнэглэх модуль
Нэмэлт модуль тусдаа авах боломжтой: Universal Adapter 10,000₮, USB Adapter 15,000₮.
Ямар өнгөтэй вэ?
Бид интерьерийн ямар ч шийдэлд төгс зохицох хамгийн загварлаг 3 өнгөний сонголтыг санал болгож байна: • Тансаг Хар (Matte Black) — Минималист, орчин үеийн интерьерт төгс зохицно. • Цэвэр Цагаан (Alpine White) — Гэрэлтэй, Скандинав загварын гал тогоонд тохиромжтой. • Төмөрлөг Саарал (Space Gray) — Hi-Tech, лофт интерьерт болон өндөр зэрэглэлийн оффист зориулагдсан.
USB болон Universal adapter нэмж авч болох уу?
Тийм ээ, та өөрийн хэрэглээнд тохируулан USB цэнэглэгчтэй модуль болон олон улсын ямар ч залгуур залгах боломжтой Universal адаптеруудыг сагсандаа тусад нь нэмж захиалах бүрэн боломжтой.
Хүргэлт, суурилуулалт, баталгаа?
Улаанбаатар дотор: хүргэлт үнэгүй, суурилуулалт үнэгүй.
Хөдөө орон нутаг: барааг унаанд тавьж явуулна. Анхны тээврийн зардлыг хэрэглэгч төлнө. Суурилуулалт хийхгүй.
Хүлээлгэн өгөх: Улаанбаатарт та бараагаа үзэж зөвшөөрсний дараа бид суурилуулж, ажиллагааг шалгаж хүлээлгэн өгнө. Шалгах үед үйлдвэрийн доголдолтой бол буцаана эсвэл солино.
Орон нутагт: хүлээн авахад доголдол илэрвэл зураг/видеогоор баримтжуулж нэн даруй мэдэгдэнэ үү. Батлагдсан доголдлын буцаах/солих тээврийг PowerTrack хариуцна.
Баталгаа: нэмэлт хугацаатай эвдрэлийн баталгаа өгдөггүй. Хэрэглэгчийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрхийг үгүйсгэхгүй.
